
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
Зарим тохиолдолд сүлжээний карт дээрх зурган дээрх шиг танигдсан юм шиг харагдах боловч
буруу танигдсанаас болж холболтонд алдаа үүсч доголддог. Тиймээс компьютерийн сүлжээний
картаа өөрийнх нь дагаж ирсэн driver CD-гээр нь уншуулж таниулах буюу сайн мэдэхгүй байвал
компьютерийн мэдлэгтэй хүнээр янзлуулах хэрэгтэй.
Компьютер дээр суудаг хамгаалалтын програм (Firewall) буюу вирусны эсрэг програм нь таны
интернэт гарцыг хаах тохиолдол их байдаг. Micom гэсэн холболт нь холбогдсон мөртлөө вэб
хуудас дуудах гэхлээр уншдаггүй The page cannot be displayed гэх мэт алдаа гараад байдаг.
Жишээ нь: Дараах зурган дээр нэгэн антивирусны програмын Firewall settings нь интернэтийн
бүх гарцыг хаах гэсэн тохиргоон дээрээ тавигдсан байна.
Энэ үед яаж ч оролдоод интернэт холбогдохгүй. Тиймээс та өөрийн хамгаалалтын програмынхаа
Firewall-ыг disabled болгож хаагаад үзэхийг зөвлөж байна.
Micom холболт нь холбогдчихоод интернэт хуудас уншихгүй The page cannot be displayed гэх
мэт алдаа гараад байдаг бас нэг шалтгаан нь зарим компьютер Local Area Connection буюу
сүлжээний карт дээрээ заавал DNS хаяг бичүүлэх гээд байдаг. Ингэхээр Start -> Programs ->
Accessories -> Communications -> Network Connections руу ороод Local Area Connection
дээр хоѐр дарж ороод Properties товчин дээр дарна. Ингэхэд доорх 1-р зурган дээр үзүүлсэн цонх
гарч ирнэ. Үүний Internet Protocol (TCP/IP) сонгоод Properties дарахад 2 дахь зурган дээр
үзүүлсэн цонх гарч ирнэ. Зурагт үзүүлсний дагуу Use the following DNS server addresses:
гэснийг сонгоод Preferred DNS server: талбарт 202.179.0.106 гэж бичээд Alternate DNS
server: талбарт 202.179.0.105 гэж бичээд OK дараад дараах цонхон дээр дахин OK дараад
Миком холболтоо салгаад дахин холбогдоод үзнэ үү.
Зарим вирус нь таны ADSL холболтын хэвийн ажиллагаанд саад учруулдаг. Энэ үед мэргэжлийн
компьютер засварт хандаж Компьютерийн үйлдлийн системээ цэвэрлэж, лицензтэй найдвартай
хамгаалалтын програм суулгаж, интернэтэд холбогдож шинэчлэлийг (update) нь байнга хийж
байхыг таньд зөвлөж байна.
Comentários a estes Manuais